Эхлэл - Уул уурхай - Бодлого, Эрх зүй
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 8 сарын 30

Улаан-Овоогоос нүүрс олборлох нь ашиггүй

Канадын хөрөнгө оруулалттай “Професи Коал” компани саяхан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дахь Улаан-Овоогийн нүүрсний ордын олборлолтоо зогсоосон. Улаан-Овоогийн ордоос эрчим хүчний нүүрс олборлож Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад нийлүүлэхэд алдагдалд орох тооцоо гарсан учраас олборлолтоо зогсоосон байна.

Эрдэнэтийн дулааны цахилгаан станц нэг тонн нүүрсийг 26 мянга, Дарханых 22600 төгрөгөөр авна гэсэн аж. Тус орд 208 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй аж. “Професи Коал” компани тус ордоос Азийн зах зээлд жилд 500-600 мянган тонн эрчим хүчний нүүрс нийлүүлэх зорилт тавьсан тухай мэдээлэл гарч байсан юм.

 Т.Энхбат

Мэдээний линк: http://mining.time.mn/content/17592.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...