Эхлэл - Уул уурхай - Уурхай
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 9 сарын 25

“Рио Тинто” ажилтнуудаа цомхтгоно

Дэлхийн уул уурхайн гигант “Рио Тинто” компани Австрали дахь нүүрсний уурхайн ажилчдаа цомхтгохоор болсон тухай тус улсын нүүрсний үйлдвэрлэлийн нэгдсэн холбооноос мэдээлжээ.

Тэдний уламжилснаар сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч, австрали долларын ханш чангарч байгаа учраас “Рио Тинто” компани алдагдлаа багасгах үүднээс уурхайчдаа халахаар болсон байна.

Англо-Австралийн компани одоогоор албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа ба хэчнээн ажилчин цомхтголд хамрагдах тухай тодорхойгүй байна хэмээн АВС ньюс мэдээлэв. Тэдний мэдээлснээр Нью саут Уэлс муж болон Хантер хөндийн нүүрсний ордуудад ажиллаж байгаа уурхайчдын тодорхой хэсгийг ажлаас нь чөлөөлж магадгүй байна.

“Уолл стрийт журнал”-д бичсэнээр “Рио Тинто” компани санхүүгийн хүндрэлтэй тулгарч, өнгөрсөн долоо хоногт Күүнслэнд муж дахь нүүрс олборлолтоо багасгахаар болсон юм. Өнгөрсөн долдугаар сард “Рио Тинто”-гийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ цомхтгол явуулах тухай ярьжээ.

Тус компани алмазны ордуудаа худалдахаар зэхэж байгаа аж. Үүнд олборлолт явуулж буй гурван уурхай хамрагдсан байна. Тухайлбал, “Рио”-гийн 100 хувь эзэмшдэг Австралийн Аргели, 60 хувийг эзэмшдэг Канадын хойд нутгийн Диавик, 78 хувийг эзэмшдэг Зимбабвегийн Мурова дахь уурхай багтаж байгаа аж.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр

Мэдээний линк: http://mining.time.mn/content/18787.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...