Эхлэл - Уул уурхай - Уурхай
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 2 сарын 7

55 мянган уурхайчин осолгүй ажиллажээ

“Бороо гоулд” ХХК 365 хоногт нэг сая хүн/цаг осолгүй ажиллажээ. Тус компани  үндсэн 400 орчим ажилчинтай бөгөөд хоёр том компанитай гэрээгээр ажилладаг. Бүх ажилтан нийлээд сардаа 55 мянган хүн/цаг ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, 365 хоногт нийт ажиллагсдаас нэг ч хүн гэмтэж бэртэж, эмнэлгийн тусламж авах зэргээр хөдөлмөрийн чадвараа алдаагүй гэсэн үг. Энэ бол уул уурхайн компаниудын дунд жишиг, хариуцлагын асуудал аж. Тус компани 2004 оноос хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны удирдлагын системийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний дүнд 2008 онд 887 өдөрт дөрвөн сая хүн/цаг  хөдөлмөрийн чадвараа алдалгүй ажилласан амжилт гаргажээ. Ер нь уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал маш чухал. Жишээ нь хойд Америкийн уул уурхайн салбарт 50-60 мянган хүн ажилладаг ч жилд 55-60 хүн амиа алддаг байна.

Т.Бэх

Мэдээний линк: http://mining.time.mn/content/6820.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...